Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэлэлцүүлгийн явцад Үндсэн хууль зөрчих журам олон удаа зөрчигдсөн гэж үзэж байна. Нэмэлт, өөрчлөлтөөр орж ирсэн заалтуудын хэдэн хувь нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн бэ. Үндсэн хууль хэлэлцэх явцад дундын санал гээд янз бүрийн санал оруулж ирээд байх юм. Сөрөг хүчин заримдаа гүйгээд гараад явчихна. Заримдаа арван хэдэн санал оруулаад ирнэ. Миний харж байгаагаа зөвшилцөл чинь хуйвалдаан болж байна. Дампуурсан нийгмийг өөрчлөхийг дэмжиж байгаа. Гэхдээ буруу өөрчлөхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн шинэчлэл, улс төрийн намуудын асуудал шийдэгдсэнгүй. 1992 оны Үндсэн хуулийн сул тал нь эдийн засгийн суурь заалт байгаагүй. Харин одоо өөрчилж чадсан уу? Нэмэлт, өөрчлөлтөөр иргэний хүмүүнлэг нийгэм байгуулах чиглэлээр нэг ч зүйл заалт орсонгүй. Өнөөдөр бид цагаа үрж энэ танхимд суух шаардлагагүй. 57 гишүүн дэмжиж байж батлах ёстой. Ямар ч шаанс харагдахгүй байна. Энэ нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шалтгаан нь эрх баригч нам Үндсэн хуулийг өөрчилнө гэж амлалт өгсөн. Эрх баригч намын дотоод хагарлаас болж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадвар харагдахгүй байна. Ард түмэнд үнэнээ хэлээд УИХ тарах хэрэгтэй. Та бүхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй” хэмээн үг хэллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 3 )
тиим гэж бодож байна. маш муу уих энэ
Jenko iruulsen tusuliig ter chigt ustga
БАТЗАНДАН ГИҮҮҮН МАҮ ЗӨВ ХЭЛЖЭЭ.. МАН-ын ”60тэрбумтан, концесчин, ЖДҮ-чин, Хүчиндэгч, луйварч ЧОЙЖООТОН” -той УИХ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХ ЭРХЗҮЙ БАЙХГЗЙ.. ТАРЦГАА...