Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим алдагдлаа. Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэдэг санал оруулахад ажлын хэсгээс хассан. Харин Ерөнхийлөгчөөс санал ирүүлснээр байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж нэрлэхээр болж. Ашиглалттай холбоотой зохицуулалтыг яагаад орхигдуулчихав. 51-ээс доошгүй хувийг төр авах заалтыг яагаад орхигдуулав” хэмээн асуулаа.
Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Одоогоор байгалийн баялгийг ард түмний мэдэлд байдаг өмчийг төрийн өмч гэж томьёолсон байгаа. Ард түмнээсээ сонгогддог төлөөлөлтэй улсад ийм хэлбэр байж болно. Гэхдээ төрийн өмчийг хувийн юм шиг авч үздэг төртэй байж бид үзсэн. Ердөө гуравхан жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайд асан М.Энхсайхан нар ард түмний мэдэлд байдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийг Монгол-Хятадын хамтарсан компанид 100 жилээр үнэгүй өгөх шахсан.
Энэ танхимд сууж байгаа гишүүд авч үлдсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн байр суурь бол төрийн нийтийн өөрийн өмч гэдгийг сандал ширээнээс өөр гэдгийг л тунхаглая гэж байгаа юм. Одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчин гэдэг бол одоо байгаа хүмүүсийн паблик компани биш. Ирээдүйн монголчуудын өмч. Тиймээс төрийн нийтийн өмч гэдэг нь өнөөдрийнхөөс өөр зохицуулалтаар явах ёстой. Хэрэв хувьчлах бол “Эрдэнэс Тавантолгой”-н хоёр сая хувьцаа эзэмшигчээс асуух ёстой” хэмээн тайлбар хийлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Ter ued neg Nam, neg chig geed l ooroo bgaagui yu?
тэр үед өгсөн бол өдийд ёстой сахйан байх байсан юм. энэ муу лалар өөрөө их хурлын дарга байхдаа зогсоогоод монголчуудыг ядуу байлгахад хүргэсэн гэмтэн билээ. чи муу түргэн үхэж далдраасай