УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.29/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон УИХ-ын байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах юм.
Чуулганы эхэнд улс төрийн намуудын асуудлыг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нам нь иргэдийн улс төрийн хүсэл сонирхлыг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг би дэмжиж байгаа. Монголын нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж унасан. Улстөрчдийн ёс суртахуун доройтож, улс төр бохирдсоноор төрийн доройтол нүүрлэж болдгийг бид харж байна. Тиймээс Үндсэн хуульдаа улс төрийн намуудыг төлөвшүүлэх, санхүүжилтийг ил тод болгох асуудлыг тусгах учиртай. Намын хэв маяг улам нарийсаж байгаа. Улс төрийн нам төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагаанд оролцохдоо ард түмний төлөөлөл болдог. Намуудын хатуу гишүүнчлэлийг Улс төрийн намуудын тухай хуулиараа эргэж харах байх. Төр нам хоёр ойртож байгаа үед улс төрийн намуудад тавих шаардлагыг өндөр болгож байж нийгмийн өөрчлөлтөд хариулт өгнө. Өнөөдөр улстөрчид дүлий байна гэдэг. Эдгээр алдаагаа засах шаардлага байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь нээж өгөх нь ач холбогдолтой” хэмээлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
ийм МАН-ын чавганцуудыг харахаар баас хурэхийн