Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарчмын зөрүүтэй саналыг цахимаар явуулах болов

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэлэлцсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах юм.

Санал хураалтын өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр кноп гацсан явдалтай холбогдуулан гараар санал хураах горимын санал гаргав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Техникийн хэлтсийн даргыг орцонд нь хоёр хүн зодсоны улмаас ажилдаа ирэх боломжгүй болсон. Үүнийг техникийн гацаа саатал гаргах гэсэн зориудын үйл ажиллагаа байж болзошгүй гэж үзэж байгаа шүү” хэмээлээ.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Цахимаар санал өгөх хуультай юм чинь кнопоор санал өгч болно. Жишээлбэл би санал өгөхгүй олон заалт байгаа. Миний эрхийг гар өргөх байдлаар санал хураалтаас хасах гэж байгаа нь буруу. Гурван удаа санал авах боломжтой. Цахим тоолуураа ашиглаад, хуулийнхаа дагуу явах хэрэгтэй” гэсэн бол Д.Тэрбишдагва гишүүн “УИХ-ын том амжилт нь цахим санал хураалт. Тэгэхээр өөрийнхөө гаргасан бүтээлийг ашигламаар байна. Техник хариуцсан хүнийг нь хоёр хүн зодчихсон гэж байна. Зодсон хүмүүст хариуцлагын асуудал яримаар байна. Цахимаар нь санал хураая. Дэвшлээсээ ухраад байж болохгүй. Үндсэн хууль хэлэлцэж байхад цахим тоног төхөөрөмжөө янзалж чадахгүй байна гэдэг байдлаар гараар саналаа хураах нь хачин байдлыг бий болгоно. Монголд өөр инженер байхгүй юм уу” гэж үг хэлэв. Мөн Ц.Мөнх-Оргил гишүүн хэрэв санал хураалтад зарим гишүүний санал ороогүй бол протоколд тэмдэглүүлэхэд хангалттай. 150 зарчмын зөрүүтэй саналаар санал хураана гэдэг хугацаа их орно” хэмээн үг хэллээ.

Ийнхүү УИХ-ын гишүүд санал хураалтын талаар байр сууриа илэрхийлснээр цахимаар санал хураалт явуулахаар болов.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top