УИХ-ын чуулганы хуралдааны үеэр зарим гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгчийн саналын дагуу үндсээр нь өөрчилсөн гэх утга бүхий зүйлс хэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Гишүүд буруу мэдээлэл өгч байна. Ерөнхийлөгчийн өгсөн саналын 80 хувь нь хасагдсан. Харин гишүүдийн саналын 80 хувийг тусгасан. Монголбанкны хараат бус байдалтай холбоотой заалтууд хасагдсан. Хоттой холбоотой заалтуудыг дундаа хийсэн. Газрын доорх баялаг нийтийн өмч байна гэж Үндсэн хуульд оруулж өгөхийг хичээсэн. Гэвч УИХ-ын гишүүд төрийн нийтийн өмч байна гэсэн. Ингэснээр төрийн өмчийг үнэгүй өгдөг зүйлээсээ саллаа. Хэрвээ Үндсэн хуульд төрийн нийтийн өмч гэдэг заалт байсан бол Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар “Тавантолгой”-г Монгол-Хятадын хамтарсан компанид өгөх гэж оролдохгүй байсан. Үүнийг дагаад Ашигт малтмалын хууль үндсээрээ өөрчлөгдөнө гэсэн үг. Нам өмчгүй байх, намын дотоод сонгуулийг сонгуулийг байгууллага явуулах зэрэг санал хасагдсан. 51 мянган хүний дэмжлэгтэйгээр нам байгуулна гэсэн санал 20 мянга болж буурсан. Намууд нэг гараанаас гарах ёстой гэсэн санал ч хасагдлаа. Таван жил, УИХ-ын гишүүдийг 108 болгох гэсэн нь 99 болсноос өөр зүйл шийдэгдэхгүй юм байна” хэмээн мэдээлэл өгөв.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос дараах тодруулгыг авлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал хэрхэн тусгагдсан бэ?
-Сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульд нэг тусгаад 20, 30 жил өөрчлөхгүй байя гэсэн санал гаргасан ч дэмжсэнгүй. Намууд нэг гараанаас гараад өмч хөрөнгөгүйгээр үзэл бодлоо уралдуулдаг болъё гэсэн ч үгүй гэж байгаа юм байна. Ядаж холимог тогтолцоогоо Сонгуулийн тухай хуульдаа авах болов уу гэж бодож байна.
-Сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилдөг байдал хэвээр хадгалагдах нь ээ?
-Долоон сонгуулийг долоон өөр хуулиар явуулсан. Тогтворгүй байдал үүсгэдэг. Өнгөрсөн 27 жилийн практик үргэлжилнэ гэсэн үг.
-Ерөнхийлөгч эдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Байнгын хороотой санал нэгдэж байгаа. Ямар ч байсан сонгуулийн систем холимог болох юм байна. Гишүүдийн тоо нэмэгдэж, нэг гишүүний төлөөлөх хүний тоо нь буурна. Олон гишүүнтэй болсноор сайхан болно гэж байгаа юм биш. 1992 онд 25 мянган сонгогч төлөөлдөг байсан УИХ-ын гишүүн өнөөдөр 33 мянган иргэн төлөөлж байна. Гэхдээ нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг шиг захаасаа унаад байвал шашнаараа, газар нутгаараа нам байгуулж болдог замбараагүй байдал эхэлнэ. 2004 онд Ирак руу дайрсан шүү дээ. Тэр үед америкчууд Саддам Хусейны намыг устгаад дараагийн намуудыг нь бойжуулж өгөөгүйгээс болоод өнөөдрийг хүртэл иргэний дайнтай байна. Улсын хэмжээний намыг нь унагачихаар хойд нутгийн курдууд тусгаар тогтнолын нам байгуулсан, шашнаараа суннит, шийтүүдээрээ нам байгуулсан. Манайд ч гэсэн Өмнөговийн баялаг Өмнөговьдоо үлдэнэ гэдэг нам байгуулахыг үгүйсгэхгүй. Энэ бол нийт Монголын баялаг учраас ийм нам байгуулж болохгүй. МАН-ын гишүүд ярьж байгаа зүйлийнхээ учрыг ойлгохгүй, сахилга батгүй болчихсон нь харагдаж байна. Дэлхий дахинд туршигдсан эмх замбараагүй байдалд хүргэдэг намын системийг хуульчлах гээд байна. Түүний оронд “Одоогийн Үндсэн хууль нь хамаагүй дээр юм байна. Больё” гээд зогсох ёстой.
-Ерөнхийлөгч цаашид хориг тавихгүй явах боломжтой юу?
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал 100 хувь дэмжигдэх юм бол тэгнэ. Үндсэн хууль хоорондоо холбоотой заалтуудтай. Гэтэл заримыг нь унагах юм бол болохгүй. Ямар нь үлдээд, ямар нь дэмжигдэхийг одоо хэлэх боломжгүй.
-Есдүгээр сарын 15-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, таныг намын Ерөнхий нарийн бичгийн дарга болгоно гэсэн мэдээлэлд хариулт өгнө үү?
-Яг одоогоор надад ямар ч төлөвлөгөө алга. Сонгууль дөхөхөөр би төрийн ажлаа өгөөд сонгуульдаа бэлдэнэ. Намын ажилд томилогдох эсэхийг хурлаар шийднэ. Нэгдүгээрт, миний эндхийн ажил дуусаагүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг дуусгах ёстой. В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулна. Дараа нь Ерөнхийлөгч ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, Энэтхэгийн айлчлалд бэлдэнэ зэрэг чухал ажлуудыг дуусгах ёстой. Үүний дараа би сонгуульдаа бэлдэж, ажлаа өгнө. Би чинь тойрогт нэр дэвших хүн шүү дээ, хувийн бэлтгэлдээ орно.
Сэтгэгдэл ( 7 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
20 ond goridood hereggui ta nariig hench songohgui 2012- 2016 ond yaj uls orniig suhruullee
mundag .. uls turch gej mongold ene hvniig l helne . busad ni uls tur gedegeech oilgoogvi . ulugchingvvd . mongol turd orchihoid deerzm tonuul hiigeed vvniigee uls tur hiij bn endvvrsen ulugchingvvd zunduu bn ... z . enhboldod amjilt hvsie ta 20 onii erunhii said . ih hurliin darga bolno gedzgt mongoliin ard tvmen itgeltei bn amjilt
tanii todorhoi shiidemgii zang olon tymen demjneee!!!!odoo zuv shyydee!!!ih hurliinhan dahin suudaldaa yldeh geed baigaag ta medmeer yumdaa !!1yndsen huuliin uurchlultiig zogsooh heregtei!!!!!
Одоо өгвөл яасан юм. Орны хүн нь далагажиж байг.
мундаг улс төр ч шүү дээ
hujaa