Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлахаар болсон. Тэрбээр ирэх есдүгээр сарын 2-нд Улаанбаатарт бууж, нэг хоноод буцна.
Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хуралд оролцохоор төлөвлөжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2000, 2009, 2014 онд Монголд айлчилж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал нь дөрөв дэх удаагийн айлчлал юм.
Хамгийн сүүлд 2014 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Халх голын дайны 75 жилийн ойг тохиолдуулан зургаан цагийн айлчлал хийгээд буцсан байдаг.
Энэхүү богино хугацааны айлчлалаар хоёр тал Засгийн газар, агентлаг, салбар хоорондын 15 хэлэлцээр баталж амжжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Orosiin ashig sonirhoj bh estoi
Erdenet Mongol bolson yum chin Odo tumur zamaa Buren Mongol bologmoor BN