Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий зургийг боловсруулж дуусчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 31

“Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг боловсруулах” ажлыг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2016-2019 онд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн хийж дуусгажээ.

Тухайн ажлаар Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын M1:1 000 000 масштабтай зураг зохиох, Судалгааны талбай ба бүс нутгийн хувьд Газар хөдлөлтийн идэвхжилтийн зураг, Сейсмотектоникийн тойм зураг, Газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг, (1:1000000 масштабтай) газар хөдлөлтийн хүчийг магадлалт үнэлгээний аргаар тооцоолон 50 жилд хүрч болох хөрсний оргил хурдатгалын хэмжээг 10 хувиас хэтрэхгүй байх магадлалтайгаар тооцоолон гаргасан байна.

Төслийн багийнхан “Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын M1:1 000 000 масштабтай зураг”-ийг зохиохдоо олон улсын түвшинд өргөн хэрэглэгддэг газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны ажлын шинэлэг арга зүйг нэвтрүүлэн судалгааны үр дүнг магадлалт болон суурь үнэлгээний аргаар боловсруулан гаргах зорилт тавьж ажилласан байна.

Уг төслийн хүрээнд:

· Газар хөдлөлтийн идэвхжилт ба горимын судалгаа

· Газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын судалгаа

· Газар хөдлөлтийн сейсмик долгионы тархалтын судалгаа

· Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний үр дүн

Зургийн үндсэн мэдээллийг атрибут тоон хэлбэрт оруулсан нь судалгааны ажлын үр дүнг өнөөдөр манай улсад ашиглаж буй барилгын норм нормативыг шинэчлэн тогтоож практик ажилд шууд хэрэглэх боломж олгож байгаа төдийгүй энэ үр дүн нь цаашид хийгдэх бусад судалгаа шинжилгээний ажлуудын хувьд үнэтэй мэдээлэл, судалгааны материал болж байдгаараа онцлог ач холбогдолтой аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top