В.Путины айлчлалыг 270 орчим сэтгүүлч сурвалжилна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал эхлэхэд хоёр хоног үлдлээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг сурвалжлахаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 200 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин нэрсээ мэдүүлжээ. ОХУ-аас 70 орчим сэтгүүлч, хэвлэлийн ажилтнууд ирэх юм байна. 

Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Халхын голын байлдааны  ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top