ШУУД | ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины АЙЛЧЛАЛ эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтан авах ёслол яг одоо Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Угтах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, С.Гансүх,  нарын төлөөлөгчид оролцож байна.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурах арга хэмжээ Төрийн ордны “Баганат” танхимд болно.

Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар  эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулах юм.

Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийнэ. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, нийт хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд нээлттэй мэдээлэл хийнэ.

Мөн өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их тэнгэр цогцолборт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцох юм.

Zindaa.mn сайт айлчлалын мэдээллийг шуурхай хүргэнэ.


 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top