Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтан авснаар айлчлал эхэллээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд уулзалт хийх товтой байгаа. Уулзалт 40 минут үргэлжлэх юм.
Уг уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )