Манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ОХУ-ын Гадаад харилцааны сайд В.Лавров, Эрчим хүчний сайд А.Новак нарын албаны хүмүүс дагалдан явж байна. В.Путин Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж ярилцах явцад харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хэтийн төлөв, үүний дотор Оросын Холбооны Улс, Монгол Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй авч хэлэлцэнэ. Айлчлалын үр дүнд манай хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гаргах Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай улс хоорондын гэрээнд гарын үсэг зурна. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээний суурин дээр боловсруулсан энэхүү баримт бичиг хугацаагүй байхыг онцлон тэмдэглэе” хэмээгээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )