УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.04/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
УИХ-ын өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дахь төрийн албан хаагчидтай холбоотой заалтыг хэлэлцээд цаг орой болсон тул санал хураалт явуулалгүйгээр чуулганы хуралдааныг хаасан тул өнөөдрийн чуулган санал хураалтаарэхэлсэн юм.
Тодруулбал, төслийн дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс гаргасан юм.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )