Үндсэн хуулийн хэлэлцүүлэг сөрөг хүчингүйгээр үргэлжилнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууссан. Харин УИХ дахь АН-ын зөвлөлөөс уг төслийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөл хэлэлцүүлгийн явцад АН-ын зарчмын байр суурийг илэрхийлсэн саналуудыг УИХ хүлээж авалгүй унагаасан. Бид анх зарчмын байр сууриа илэрхийлэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөрөө Ардчилсан нийгмийнхээ төлөв байдлыг төлөвшүүлэх, Үндсэн хуулиа улам сайжруулах, хууль батлагдсанаас хойших 27 жилийн хугацаанд гарч байгаа алдаанд сургамж авч, үүнийгээ засаж сайжруулах чиглэлээр зарчмын гурван том байр суурийг илэрхийлсэн байдаг” хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Тэрбээр “Нэгдүгээрт, хэрвээ бид нар үнэхээр энэ парламентын засаглалтай сонгодог парламенттай улс орон болж байгаа нь үнэн юм бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь бүх олон улсын жишигт орох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт, одоогийн парламентыг тогтвортой, бодлоготой байлгая гэвэл улс төрийн намыг төлөвшил, хариуцлага зайлшгүй шаардлагатай. Ингэснээр улс төрийн намууд энэ төлөвшлийг дагаж, УИХ өөрөө бодлогын байгууллага болж, зөв зам руугаа орно гэж бид үзэж, сонгуулийн тогтолцоо дээр байр сууриа байнга илэрхийлж ирсэн. Харамсалтай энэ зарчмын гол байр суурь болох эдгээр саналуудыг хүлээж авалгүй чуулган дээр уналаа.  Тиймээс АН-ын зөвлөл цаашид энэ чуулганы хэлэлцүүлэгт оролцох боломжгүй” гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.187.15) 2019 оны 09 сарын 09

ерэн ес гэдэг тоо бол төрд луйварчидаа сэм оруулах шилдэг арга намын шагсаалт нэриин дор эрдэнэбат элбэгдорж эрдэнэ мэт орох гарц юм

0  |  0
зочин(64.119.17.57) 2019 оны 09 сарын 09

Эрдэнэ байж суух газаргүй болоод зугатаад алга болсон.Халзан толгой ганцаараа мянга хашгираад явахгй бололтой юмаа.Зүгээр л улсын ажилд хор л учруулж байгаа болохоос өөр нэмэргүй.Гишүүдийн тоог 99 болгохгүй гээд мянган удаа хуралд оролцохгүй байх нь та нарыг улам л эвгүй байдалд оруулна даа

0  |  0
Зочин(66.181.184.82) 2019 оны 09 сарын 09

Эрдэнэбат мэтийн юмнууд байснаас байгаагүй нь дээр дээ Гэхдээ уг нь цөөнхөө ямагт хүндэлж сонсож байх л ёстой байх даа

0  |  0
зочин(66.181.189.47) 2019 оны 09 сарын 09

энэ АН ыг үндсэн хуулийн өөрчлөлт оролцуулах хэрэг байхгүй тэд нар Монгол улсын эрх ашгийн эсрэг ажилладаг.манан мафийн цөм шүү дээ нэг санал гарахдаа үргэлж манан мафийг дэмжсэн санал гаргана.АН гэж энэ улай луйварчид ардчилал гэх нэрийн дор монголын ард түмнийг 30 жил сүйрүүлсэн байх харин хэдэн тэнэг юм их баяжиж чадсан шүү дээ

0  |  0
Top