Санал асуулга явуулах 29 тэрбумын талыг нь орон нутгийн төсвөөс гаргана

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Парламентаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Харин ирэх аравдугаар сарын 30, 31-нд Ард нийтийн санал асуулгыг явуулахаар тогтоод байна. Энэхүү санал асуулгад нийт 29 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм.

Зарим улс төрийн  нам, эвсэл болон олон нийтийн зүгээс хэт их мөнгө зарцуулж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байна.

Тэгвэл эрх баригч намын зүгээс дээрх 29 тэрбум төгрөгийг 15 тэрбум болтол нь танах ёстой гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Засгийн газраас 15 тэрбум төгрөгийг нь, үлдсэн мөнгийг нь орон нутгуудийн төсвөөс гаргах шийдэлд хүрсэн талаар эх сурвалж мэдээлж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.88.162) 2019 оны 09 сарын 11

СЕХороо12 тэрбумаар хийнэ гээд байхад юун 29 тэрбум бэ

0  |  0
Top