Доналд Трамп Жон Болтоныг халжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө ажлаас нь халжээ. Доналд Трамп твиттер хуудсаараа дамжуулан, Жон Болтоныг халснаа мэдэгдсэн бөгөөд шинэ зөвлөхийн нэрийг ирэх долоо хоногт зарлах юм.

Болтон 2018 оны дөрөвдүгээр сараас Аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хашсан. Өнгөрсөн долоодугаар сард Монголд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан билээ. Мөн энэ сард Минск, Киевт айлчилж, Беларусь, Украины ерөнхийлөгчидтэй уулзсан. Америкийн хэвлэлд бичсэнээр түүний энэ айлчлалууд амжилтгүй болжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top