УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баталж, ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы хуралдаанаар оруулсан юм.
Ингээд ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын 60 гишүүний 58 нь дэмжлээ.
Мөн Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын 60 гишүүнээс 59 нь дэмжсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
Сэтгэгдэл ( 0 )