УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг батлаад байгаа. Харин уг төслөөр анх удаа Үндсэн хуульд гадаад үг орсон үйлдэл болов.
Үндсэн хуулийн төслийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулсан. Уг томьёололд орсон стратеги гэх гадаад үгийг монголчлох саналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат гаргасан юм. Тэрбээр “Стратегийн гэдэг ойлголтыг нэг талдаа ойлгох ёстой. Цэрэг армийн хөдөлгөөн, чиглэлийн удирдлага гэсэн утгатай грек үг. Тиймээс гадаад үгийг Үндсэн хуульдаа оруулж явах нь хэцүү. Томоохон хэмжээний эрдсийн нөөц орд гэсэн монгол үгээр орлуулж болж байна” хэмээв.
Үүнд байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байгалийн баялагт самар жимс ороод явчих учраас бид газрын хэвлийн баялаг гэж зориуд оруулсан. Стратеги гэдэг үг нь алсын хараа, хэтийн бодлого гэдэг агуулгаар ойлгогддог. Бид алсын хараа, бодлого гэдэг агуулгаар ойлгоод сурсан. Ингэж ойлгоорой” хэмээн хариу тайлбар хийснээр "стратеги" гэх гадаад үг Үндсэн хуульд орох болов.
Сэтгэгдэл ( 0 )