АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Доналд Трампт итгэл үзүүлэх эсэх буюу импичмент хийх процедурыг эхэллээ гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пэлоси мэдэгджээ.
Тэрбээр танхимын зургаан хороонд тусдаа шалгалт хийхийг үүрэг болгосон байна. “Ерөнхийлөгч хариуцлага үүрэх ёстой. Хуулиас дээгүүр хэн ч байх ёсгүй. Ерөнхийлөгчийн аваад буй арга хэмжээнүүд Үндсэн хуулийн ноцтой зөрчиж байна” гэж тэрбээр онцолжээ.
Трампын улс төрийн өрсөлдөгчид АНУ-ын төрийн тэргүүн Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярихдаа АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден болон түүний хүүтэй холбоотой хэргийг шалгахаас татгалзвал Украинд цэргийн тусламж үзүүлэхгүй гэх ойлголт өгсөн тухай ярьж эхэлснээр итгэл үзүүлэх асуудал тавигдсан. Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдөх магадлал өндөр байгаа юм. The Wall Street Journal сэтгүүлд бичсэнээр, Жо Байден дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа түүний хүү Хантертай холбоотой Украины “Burisma” хийн компанийн хэргийг шалгахыг зогсоохыг шаардан, шахалт үзүүлж байсан байж болзошгүй хэмээн Трампын өмгөөлөгч Рудольф Жулиани хүлээн зөвшөөрчээ.
Төлөөлөгчийн танхимын гурван хороон дахь ардчилсан намынхан Трамп, Жулиани болон Трампын ойрын хүрээнийхэн Цагаан ордны эзэнд хоёр дах удаагаа сонгогдоход нь шууд бусар туслахыг ятгахыг оролдож байна гэж таамаглаж байгаа юм. Трамп АНУ-ын зүгээс ямар нэгэн шахалт үзүүлээгүй гэж мэдэгдээд байгаа. Тэрбээр мөн Зеленскийтэй утсаар ярьсан ярианы бичлэгийг нийтлэхийг даалгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )