Индонезийн парламентыг анх удаа эмэгтэй хүн удирдана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

Индонезийн парламентын доод танхим болох Ардын төлөөлөгчдийн зөвлөлийн даргын албан тушаалыг анх удаа эмэгтэй хүн хашихаар болжээ.

The Jakarta Post сонины өнөөдрийн дугаарт мэдээлснээр, энэ албан тушаалд Индонезийн анхны ерөнхийлөгч, үндэсний баатар Сукарногийн зээ охин Пуан Махарани сонгогджээ.

74 жилийн дараа тус улсын парламентыг эмэгтэй хүн даргалах болж байна. Индонезийн олон олон эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болж, ямар ч салбарт өрсөлдөх урам зориг өгнө гэж найдаж байна хэмээн 46 настай Пуан ярьжээ. Түүний ээж Мегавати Сукарнопутри /72 настай/ Индонезид хамгийн том  Индонезийн ардчилсан тэмцлийн намыг удирддаг.

Өнөөг хүртэл тус улсын хүний хөгжил, соёлын асуудал эрхэлсэн сайд-зохицуулагчийн албан тушаал хашиж байсан шинэ спикер 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь болж байна гэж шинжээчид дүгнэжээ. Пуан Маахарани 2020 онд ээжийнхээ оронд, энэ оны дөрөвдүгээр сард болсон сонгуульд олонхын суудал аваад буй Индонезийн хамгийн том улс төрийн хүчин болох Индонезийн ардчилсан тэмцлийн намын дарга болно гэж улс төр судлаачид таамаглаж байна.

Индонезийн анхны Ерөнхийлөгч Сукарно 1945-1967 оны хооронд тус улсыг удирдаж байсан бөгөөд түүний охин Мегавати Сукарнопутри Индонезийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Тэрбээр 2001-2004 оны хооронд Индонезийн удирдаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top