“Samsung” Хятадаас зугтлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Өмнөд Солонгосын “Samsung” брэнд Хятад дахь сүүлийн үйлдвэрээ хаахаар болжээ. Хойчжоу хот дахь энэ үйлдвэр 1992 онд байгуулагдсан бөгөөд аравдугаар сарын сүүлээр хаалгаа барина.

Хаах шалтгаан нь тус брэндийн гар утас Хятадад зарагдахаа больжээ. Дэлхийд борлуулалтаараа тэргүүлж байгаа ч “Samsung” Хятадын ухаалаг утасны зах зээлийн дөнгөж нэг хувийг эзэлж байгаа юм. Өмнөд хөрш дэх үйлдвэрийн ажлаа тэд Энэтхэг, Вьетнамд шилжүүлэх гэнэ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
й(119.40.98.162) 2019 оны 10 сарын 03

Энэтхэг вьетнам зүүн азийн орнуудруу том үйлдвэрүүд шилжинээ

1  |  0
Top