Угаартахаа хүрвэл аргалын утаанд ч угаартана

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Аливаа шинэ тутам зүйлд алдаа ч байдаг, эрсдэл ч байдаг. Гэхдээ эрдэнэт хүний амь дэндүү хайран. Эрдэнэт хүний амиар дэнчин тавьж үйл бүтээнэ гэдэг дайнаас өөр юусан билээ гэж бодохоор санаанд юу ч үл торно. Монгол Улсын нийслэл Улаанбаатар олон жил шаналсан утаандаа цэг хатгаж амжихгүй ч агаарын бохирдлыг 50 хувь бууруулах зорилго тавин Шахмал түлшний үйлдвэр байгуулав. Зоримог алхам мөн үү гэвэл мөн. Улаанбаатар ч юу байхав, Засгийн газраас шийдвэр гаргасан хэрэг. Гэтэл чамгүй олон тэрбум төгрөг зарж үйлдвэрлэсэн шахмал түлшээ түлсэн эхний өдрүүдэд эрдэнэт хүний амь эрсдэж, олон хүн утаанд угаартав.

Эрдэнэт хүний амь эрсдсэн энэ өдрүүдэд “Утаа буурсан, утаа буураагүй” гэсэн маргаан иргэдийн дунд өрнөж байна. Хүний амь, хагацлаар хүртэл улс төр хийх гэсэн улайрагчид олон болсон хойно сөрөг хүчнээс асуудлыг улстөржүүлэх гэж оролдов. Энэ бол үндэсний хэмжээнд ул суурьтай авч үзэх асуудал болохоос улстөржүүлэх зүйл биш. Сүүлдээ үүссэн асуудлыг Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага болох УИХ-аар хэлэлцээд, “Засгийн газар шийдвэрээсээ ухарч шахмал түлшний хэрэглээг зогсоохгүй” гэв. Улстөржилтийн сүүдрээс дайжиж, шийдвэрээ цуцалдаг Засгийн газар гэж дэлхийн хаана ч байхгүй. Тэр хэрээр салбарын мэргэжилтнүүд “Угаартсан нь иргэдийн буруу ажиллагааных, заавар зөвлөгөө дагаагүй” хэмээн шинжээчдийн судалгаа, шинжлэх ухааны баримт дэлгэн ямар ч эргэлзээгүйгээр тайлбарлав.

Аливаа зүйлийн заавар зөвлөгөөг дагаж байсан түүх ховор нүүдэлчдийн цусанд буй зан чанар нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Шахмал түлш түлсэн өдрүүдэд буюу энэ сарын 3-ны өдрөөс зургаан иргэн амь эрсдэж, 92 өрхийн 201 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан мэдээлэл бий. Жилийн жилд, өвлийн өвөлд л угаартаж амиа алдсан гэх мэдээлэл байдаг ч төдийлөн шуугиан болж байсангүй. Бараг л жирийн үзэгдэл мэт авч үздэг байсныг нуух хэрэггүй. Гэтэл энэ удаад шуугиан болж байгаа нь шинэ зүйл нэвтрүүлж байгаатай шууд холбоотой. Жилийн жилд л хэдэн зуугаараа утаанаас болж амиа алдаж байхад юу ч дуугараагүй төрийн түшээд маань ихээхэн "хөл" болж байгаа нь нэг талдаа том дохио өгч байгаа ч нөгөө талдаа ихээхэн эмгэнэл юм.

Хотын удирдлага, хариуцсан компанийн зүгээс “Муудсан зуух, яндан, сойлтуур, ханан пийшин, үнсэн дээрээ түлшээ нэмж хийсэн” гэх таван үндэслэлд бурууг өгсөн. Ингэхдээ “Ард иргэдийг өөлөх зэмлэх зүйлгүй” хэмээн бөөрөнхийлсөн ч байх. Тэдний буруутгасан таван үндэслэл бол шууд утгаараа иргэдээ л хэлсэн хэрэг. Нүүдэлчид бид хэдийнээс заавар зөвлөгөөг дагахдаа хойрго хүмүүс. Энэ ерөнхийдөө нийтлэг алдаа. Дөрвөн цагийн эргэлтэд дураараа нүүдэллэж ирсэн түмний үр сад. Суурин иргэншлийн нийслэлчүүд бид өнөөдөр ч үерийн ам, гуу жалга, уулын хяраар хорьсон ч хориогүй ч нүүсээр. Хууль тогтоомж, шийдвэр тогтоол чангатган гаргасаар байгаа ч нүүсээр. Эрх мэдэлтэн, хөрөнгөтнүүд нь ч хорьсоор байхад усны эрэг шахаж, голын бургас хядан барилга байшин барьж, иргэд нь үеийн аман дээр гэрээ барьж амьдарсаар л байгаа. 

Эгэл ардаасаа эхлээд ихэс дээдсийн минь цусанд байгаа мөн чанар гэвэл энэ. Магадгүй, сая болж өнгөрсөн эмгэнэлт явдалд энэ чанар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Албаны хүмүүс угаартахаа хүрвэл шахмал түлш битгий хэл аргалын утаанд ч угаартана гэдгийг шууд бус утгаар хэллээ. Өөрөөр хэлбэл, заавар зөвлөгөө дагаагүй буруу ажиллагаа байвал... гэсэн үг. Энэ нь үнэний ортой.  Үүнээс улбаалан санахад пийшингийнхээ хаалтыг дутуу нээгээд аргал хөрзөнгийн утаанд угаартан амь алдаж байсан жишээ орон нутагт олон л байдаг. Өнөөдөр утаа буурах эсэхэд дүн тавихад хэтэрхий эрт байгаа ч бид заавар зөвлөгөө дагахаас өөр аргагүй.

Эцсийн дүндээ “Засгийн газар шийдвэрээсээ ухарч шахмал түлшний хэрэглээг зогсоохгүй” гэсэн нь туйлын зөв. Аливаа зүйлийг зоригтой хийж байж л үр дүнд хүрнэ үү гэхээс айгаад тойроод байвал юунд ч хүрэхгүй.

Улаанбаатар хотын утааг тэр чигээр нь байлгаад байвал жилдээ л хэдэн зуугаараа утаа, агаар орчны бохирдлоос үүдэн амь насаа алдсаар байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллага утаанаас болж амиа алдсан иргэдийн тоог байнга л гаргаж танилцуулж байдгийг энд дурдаад яахав. Тэгэхээр бид ирээдүйгээ бодож, өөртөө байгаа боломжоо ашиглаад ядаж өөрсдөө галаа зөв түлээд сурчих учиртай юм. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол торноо(202.126.88.73) 2022 оны 04 сарын 18

\nМОНГОЛПОРНОО

0  |  0
Dorj(24.19.4.149) 2019 оны 10 сарын 15

Deer ued il tulgand galaa tuldeg baisanshdee tegeed ter humuus uheeguil bgaamdaa.

1  |  0
Tuta(66.181.176.250) 2019 оны 10 сарын 15

Hutsaarai argald ugaartlaa yu nohoi chini chi ene tulshee gallaad suu daa unertei bnaa NEFTI SHIG TSAWUU CH YM SHIG unertei tolgoi owdoid bn

0  |  0
MALNUUD(75.170.114.208) 2019 оны 10 сарын 15

MONGOL XYHII ALTAN AMIAR TOGLOCHIXOOD IX XUTSAX NEE!!! TIIM SHILDEG TYLSH BELDSEN YUM BOL UURSDUU EXLEED TER UTAAGUI TULSHENDEE UGAARTAAD UZUULCHIX. UXEXGUI AMID GARCH IRVEL TA NART ITGIE. CHADAX UU TA NAR!!!!

1  |  0
Ub(66.181.161.68) 2019 оны 10 сарын 14

Okay

1  |  0
зочин(66.181.180.171) 2022 оны 04 сарын 18

хотын утаа буурч байгаа шүү.Сөрөг талаас нь шүүмжлэх гэж их оролдох юм.Ард олны амь хохирсон нь гамшиг боловч цаашдаа нахаарах нь зөв.Өвөл болоогүй байна.Өвлийн ид хүйтнээр л анхаарах ёстой.Айл өрхүүдээр явж танилцаж байгаа нь зөв боловч айлд орчихоод зовлонгоо ярихаар инээж хөхөрлөдөөд шоолох нь дээдсийн увайгүй үйлдэл.Алдаан дээрээ дүгнэлт хийж засахгүй бол баларна.Түүнээс татгалзах нь ч юу юм

1  |  2
Top