Үндсэн хуулийн өөрчлөлтийг арваннэгдүгээр сарын 11 хүртэл хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.10.23/ хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг УИХ-ын 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top