Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажил явуулж, цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 740 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Гүйцэтгэх ажлыг өчигдөр /2019.10.29/ 21:00 цагийн үед эхлүүлж, шөнөжин үргэлжилсэн юм.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр дээрх иргэдийг удирдан зохион байгуулж байсан гэх дөрвөн иргэнийг өнгөрсөн шөнө мөн саатуулсан байна. Хуулийн байгууллагууд саатуулсан иргэдтэй холбоотойгоор их хэмжээний мөнгөний эх үүсвэр, гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тэднийг санхүүгийн луйвар, залилан, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ.
Сануулахад, саатуулсан иргэдийг СБД-т байрлах “UNION building”, БЗД-т байрлах "Амар", "Ориентал", БГД-т байрлах "Кентавр" зочид буудлаас баривчилсан ба эдгээр дөрвөн газраас 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер хураан авсан гэх мэдээлэл бий.
Түүнчлэн дээрх иргэдийг Монгол Улсад "Жуулчны виз"-ээр нэвтэрсэн гэх мэдээллийг эх сурвалжаас бид аваад байна. Энэ төрлийн визийг Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консул олгох эрхтэй байдаг бөгөөд гадаадын иргэдийн бүртгэлд хамрагддаггүй юм байна. Тухайн иргэд Монгол Улсын визийг Хөх хот эсвэл Эрээн хотод байрлах Консулын газраас авсан байх магадлалтай бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр бол Хөх хотоос 30 хоногийн виз авч, Монгол руу ирсэн ба энэ төрлийн визийг 30 хоногоор нэг удаа сунгах боломжтой байдаг аж. Визний асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Саатуулагдсан иргэд Монгол Улсад хэзээ ирсэн, визний хугацаа хэтрүүлсэн эсэхийг шалгалтаар нэг бүрчлэн тогтоохоор ажиллаж байгааг эх сурвалж хэллээ.
Зарим эх сурвалжийн ярьснаар баривчлагдсан хүмүүсээс хураасан олон тооны утас, өндөр үзүүлэлт бүхий компьютерийг Монголын зах зээлээс худалдаж авах боломжгүй тул хилээр хэрхэн оруулж ирсэн нь анхаарал татаж байна. Тиймээс хил, гаалийн байгууллагуудыг хамруулсан нэлээд өргөн хүрээний шалгалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 12 )
zurag dr bga emegtei humuus yaashkanuud n uu?
Тагнуулынханд баяр хүргье. Баярлалаа эдниигээ иим тоног төхөөрөмжөөр хангавал сайн дааамжилт залуучууд аа
Irged sejig buhii sanagdsan yum buriig tsagdaagiin bgullagad shalgahiig husej heregtei shuu. Irged bid bas oorsdoo sonior seremjtei Bj, sejig buhii zuiliig medeegui yum shg ongoruulmeergui bgn
Kompeter moll iin acnaa geel ereenii kargogoor odor bolgon acnaa irdeg terend cnin bvh yum n irj bgaa shvv
77887
Хилээр мөнгө өгөөд л оруулчихна ш дээ мэдээж юм ярьж байх юм.хахуулийн мөнгө нь оймсонд сёйфэнд хаалганы ард .паарны араар хөглөрч байдаг биз дээ хө
Hyatajsan Mongol bolj bgaan bish uu dee, yanam be
ер нь ийм олон хүнийг хамруулсан ажиллагааг зөвхөн эрх мэдэл бүхий хүмүүс оролцож зохион байгуулдаг байх. хятадуудыг монгол улс руу визгүй зорчуулах санал гаргадаг УИХ -ын гишүүд,сайд дарга нар, албаны хүмүүс л их авилгал авч улсынхаа аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийдэг болов уу гэж хардах юм
1 nisdeggui shuvuu 1 aral deer baidag baisiin. ter shuvuu heden sariin dotor ustsan. uchir n biye hamgaalj ogt meddeggui teneg baijil dee. mongol yag adilhan biye hamgaalj medehgui. burhnii yosond bol niitiin daisniig ustgah bol nugel bish harin ch dharma gej uzdeg yum. manai lam nar medehgui l dee tuvd maani zeejlehees oor yum medeh bish
тангуулийнханд баяр хүргье ѳшѳѳ сайн ажиллах хэрэгтэй шүү ажлын амжилт хүсье
Удаан байрлах ажиллах боломж олгосон зочид буудлын эзэдийг хил гааль виз олгосон торийн албан хаагчид бугд л холбогдох учиртай
Юу гээч нь болоод байна аа. Хурдан шаламгай ажилласан манай цагдаагийн байгууллага мундаг байнс. Ингэж байж гадны үл бүтэх этгээдүүдээс эх орноо хамгаалж байгаа юм шүү дээ