ДУНДГОВЬ: АТГ-ын ажлын хэсэг ажиллав

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 03

Авлигатай тэмцэх газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Авилгатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулах, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Тус ажлыг зохион байгуулахаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссор Ц.Шинэбаяраар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллалаа. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр нар оролцов. 

Өдөрлөгийн хүрээнд 320 гаруй төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт семинар, 200 гаруй иргэд “Олон нийтийн хяналт ба шударга ёс” уулзалтыг хийсэн юм. Уулзалтын үеэр иргэд өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлж, иргэдийн асуултад хариулт өгч, Авлигтай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарыг утсыг сурталчлан, бусад хууль тогтомжийн талаарх тараах материалыг бэлтгэн өгчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top