Рио Тинто компанийн Брокмэн уурхайд wi-fi суурилуулах сонгон шалгаруулалтад Swift Media групп ялалт байгуулжээ. Уул уурхайн компаниудтай хамтарч ажилласан туршлагатай тус байгууллага өнгөрсөн жил Санта Барбарагийн уурхайд wi-fi суурилуулж байсан юм.
Нийтдээ 1.5 сая ам.доллароор Брокмэн уурхайн захиргаа, кемп болон уурхайн ойр орчимд wi-fi суурилуулах юм байна. Суурилуулах ажилд Swift Media группээс гадна “DXC Technology” компани хамтрах аж. АНУ-ын Калифорни мужид орших литийн уурхайн эрхийг аваад удаагүй байгаа Рио Тинто компани мөн адил wi-fi суурилуулах тендер зарлаад байгаа юм. Уг тендерт АНУ-ын 25 компани оролцох хүсэлтээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )