Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байхыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

УИХ-ын даргын 2019.09.30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсэг өнөөдөр /2019.11.05/ хуралдав.

Уг ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж, ажлын хэсгийн дэд ахлагчаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, гишүүдээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ажиллаж байгаа юм. 

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж дэмжсэн байна. Харин бусад саналыг нээлттэй үлдээж, цаашид намын бүлэг, зөвлөлөөр дахин ярилцсаны үндсэн дээр зөвшилцлийг үргэлжлүүлэхээр тохирчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top