НҮБ зэвсэглэлийг хянах тухай тогтоолын төслийг дэмжжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

НҮБ-ын Ерөнхий ассамблейн нэгдүгээр хороо ОХУ тэргүүтэй есөн улсын санаачлан өргөн барьсан зэвсэглэл, зэвсэг хураах, үл дэлгэрүүлэхийг хянах гэрээний тогтолцоог бэхжүүлэх тухай тогтоолын төслийг дэмжжээ.

Нийт 174 орон тогтоолын төслийг дэмжсэн бол Украин, Гүрж, Судан, Палау, Колумб зэрэг таван улс түдгэлзжээ.

Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээний үйлчлэлийг цуцалсны дараагаар боловсруулсан энэхүү барим бичигт гэрээг цуцалснаас үүсэх сөрөг үр дагаврыг онцгойлон анхаарахыг санал болгожээ.

Тогтоолын төсөл бодит асуудлыг шийдвэрлэх гол хэрэгсэл болохоос гадна зэвсэглэлийг хянах салбарт таатай уур амьсгал бүрдүүлэх бодлогын шинж чанартай барим бичиг юм.

Нэгдүгээр хороогоор Тогтоолын төслийг энэ оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top