2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.13/ хуралдаанаар хийлээ. УИХ дахь АН-ын зөвлөлөөс гурван санал дэвшүүлээд байгаа бөгөөд үүнээс Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх саналыг олонхын бүлэг дэмжээд байсан юм. Мөн АН-ын зөвлөлөөс сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх асуудлыг дэвшүүлснийг өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн.

Ийнхүү хуралдааны явцад сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах буюу төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө" гэсэн заалт оруулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Уг заалт 2024 оноос хэрэгжих юм.

Харин АН-ын үлдсэн санал болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай саналын талаар намын бүлэг, зөвшилцлийн ажлын хэсэгт яригдаагүй байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top