З.Нарантуяа: МАН-ынхан “ар хударгаар хуурдаг”-ийг харлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.14/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн явцад АН-аас санал болгосон "УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө" гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй санал дэмжигдсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш олонхын түрэмгийллээр явж ирсэн. Яг одоо бол олонхынхоо хүслээр Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өндөрлөх гэж байгаа нь харамсалтай. Улс төрийн бусад намтай зөвшилцөнө гэснээ үгүйсгэлээ. Үндэсний хэмжээний ийм том намынхан “ар хударгаар хуурдаг”-ийг харлаа. Өнөөдөр бид зөвшилцөнө гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Сонгогчдын саналыг авахын тулд ирэх оны төсвийг баталсан. Өнөөдрийг хүртэл хамт байсан зөвшилцлийн ажлын хэсгийнхэнд. Бидэнд хийх ажил үлдээгүй учраас хуралдааныг орхилоо” хэмээснээр АН-ын зөвлөлийн гишүүд хуралдааныг орхилоо.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xaxa(66.181.161.126) 2019 оны 11 сарын 14

anus zailaa

1  |  0
Zchin(66.181.178.133) 2019 оны 11 сарын 14

Yasan oroitoj uhaarch baih yum be.Narantuya guai

0  |  0
иргэн(202.179.25.117) 2019 оны 11 сарын 14

өө бичсэн Сэтгэгдэл устгагдаж

0  |  0
иргэн(202.179.25.117) 2019 оны 11 сарын 14

МАН АН-ынхан Та нар аль нь ч ялгаагүй Ард иргэд ээ Хуурч мэхэлж Худлаа ярьж явсаар одоо бүүр Намууд нэгнээ Хулхиддаг болж л дээ, Гишүүд нэртэй Та нар ихэнхи нь Их бага ямар нэг Гэмт хэрэгт Нэр холбогдсон хамгийн Ёс зүйгүй Улс орноо Сүйтгэж буй өнөөгийн Нийгмийн Хогийн шаарууд шүү дээ Та нар

0  |  1
Top