Олон улсын “International SOS” байгууллагын шинжээчид 2020 онд аялахад амь насанд хамгийн аюултай улс орнуудын жагсаалтыг гаргажээ.
Daily Mail сонинд нийтлэгдсэн энэхүү жагсаалтыг амь насанд аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, замын хөдөлгөөний аюулгүй байдал гэсэн гурван шалгуураар гаргажээ. Бүх гурван шалгуураар хамгийн аюултай орнуудын жагсаалтыг Афганистан, Венесуэл, Ливи, Сомали тэргүүлжээ. Аялахад хамгийн аюулгүй улс орнуудын тоонд Норвег, Финлянд, Исланд, Швед зэрэг Скандинавын орнууд багтсан байна.
Янз бүрийн өвчнөөр халдварлах өндөр эрсдэлтэй орноор Нигер, Либери, Гвиней, Сьерра-Леоне, Өмнөд Судан, Эритрей, Төв Африкийн Бүгд Найрамдах улс нэрлэгджээ. Йемен, Сири, Хойд Солонгост эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн доод түвшинд байдаг бол Канад, АНУ, Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс эрүүл мэндийн хувьд хамгийн аюулгүй орнуудаар нэрлэгдсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд Венесуэл, Белиз, Бүгд Найрамдах Доминикан Улс, Саудын Араб, Тайланд, Вьетнам зэрэг улс эрсдэл өндөртэйд тооцогдож байна.
Сэтгэгдэл ( 0 )