Монгол охид Милан хотыг зорино

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Загварын их өлгий Милан хотыг монгол охид зорих гэж байна. Ердөө хоёрхон хоногийн дараа Итали улсын Милан хотноо дэлхийн томоохон загварын шоу болох “Best kids model of the universe pageant” олон улсын загварын тэмцээн зохиогдох гэж байна.

Тус тэмцээнд “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын авьяаслаг зургаан охин  Э.Энхрийлэн, Н.Биндэръяа, Б.Баярмаа, А.Төгсгоо, Ц.Анужин, Б.Маргад нар Монгол Улсаа төлөөлөн нас насны ангилалд өрсөлдөнө. Тэмцээний Монгол дахь үндэсний захирлаар “Бяцхан мисс” ОУХБ-ын тэргүүн Э.Оюунтунгалаг ажилладаг бөгөөд өдгөө хоёр дахь жилдээ авьяаслаг охидыг амжилттайгаар бэлтгэн оролцуулж байгаа юм.

Тууштай хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэгчлэн хоёр сарын турш бэлтгэл хийсэн бяцхан охид маань титмийн эзэд болоод олон улсын тавцанд улсынхаа нэрийг дуурсгаад ирэх нь дамжиггүй. Тэдэндээ амжилт хүсье.    
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top