ОЛОН ӨНГӨ: Атаархлын сүүдэр

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

Хүнээс хайр үнэртвэл түүнд ойртох хэрэгтэй, атаархал үнэртвэл түүнээс хол бай гэх үг бий. Нээрээ л тийм. Атаархал анд нөхрийн харилцааг үгүй хийж, амьдралын гэрэл гэгээг бүдгэрүүлдэг. Таныг сайн явахад, нэр хүндтэй болоход, олонд хүлээн зөвшөөрөгдөхөд атаархлын хар сүүдэр дагана. Энэ нь таныг урагшаа явааг, аливааг хийж бүтээж байгааг илэрхийлэх ч ойр дотнын хэн нэгнээс атаархлын хар сүүдэр цухалзах аваас түүнийг ойрын хүнээ гэж үзээд хэрэггүй  л болов уу. Тэр таны сайн сайхан явааг хүлээн зөвшөөрч чадахгүй аваас яаж ойрын тань хүн байх билээ.

Атаархлын хар сүүдэр тухайн хүний болон таны сэтгэлийн гэрэл гэгээг үгүй хийдэг. Таагүй мэдрэмж төрүүлдэг. Санаатай болон санаандгүйгээр юм болгоныг өөлж, сүүдэртэй талаас нь харж, амжилтад хүрсэн болгоны алдааг хэлж явдаг хүмүүс бий. Сэтгэлзүйн талаас авч үзвэл тэдний бага нас, өссөн орчин, үзэж туулсан зүйлтэй нь холбоотой дутуугийн мэдрэмж суусан хүмүүс бусадтай үргэлж барьцдаг. Бусад гэдэгт тэдний дотнын найз нөхөд нь ч багтана. Тэд атаархлын хар мананд төөрөлдөхдөө хэнийг ч, юуг ч ялгалгүй шүүмжилнэ, атаархлын үг, харц шиднэ. Гэхдээ яагаад амьдралыг гэрэл гэгээтэй талаас нь харж болохгүй гэж. Үнэхээр атаархал гэгч зүйл сэтгэлийг тань эзэмдээд салахгүй аваас амжилттай яваа хүмүүс шигээ зүйлийг хийж бүтээхийн төлөө хөдөлмөрлөж, тэднээс суралцаж, адилхан хийж бүтээх боломж хүн бүрт бий. Санаандгүй хэлсэн ёж үг, болгоомжгүй шүүмжлэл зэрэг нь нөгөө хүндээ мөн л атаархлын хар сүүдэр болж тусах нь бий. Атаархал хэзээ ч сайн зүйлд хүргэж байгаагүй. Энэхүү сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдсэн гэмт хэрэг, үзэн ядалт зэрэг нь нийгмийг хордуулсаар байна. Иймээс хүн бүр өөрсдийн сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, сөрөг сэтгэл хөдлөл, уур бухимдлаа удирдаж сурах аргад суралцъя. Сэтгэлийн сөрөг хөдлөлөө дарж үнэхээр чадахгүй байгаа бол, танд хэцүү байгаа бол сэтгэлзүйч, мэргэжилтнүүдэд хандаж тусламж авдаг байя. Асуудлыг улам хүндрүүлж, санаатай болон санамсаргүйгээр хамт олон, найз нөхөд, дотнын хүмүүсийнхээ сэтгэлд сүүдэр тусгаж байхаар өөртөө дүгнэлт хийж, зохицуулж чадахгүй байгаа сэтгэл хөдлөлөө мэргэжилтнүүдийн тусламжтайгаар даван гарах боломж бүх зүйл нээлттэй болсон энэ нийгэмд хүн бүрт бий. Танд гэрэл гэгээтэй бүхнийг хүсье. Мэлмий тань үргэлж гэгээлэг бүхнийг харж, сонор тань энэ хорвоогийн хамгийн сайхан үгсийг сонсож байг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gansuld(103.229.120.52) 2022 оны 11 сарын 02

Sain bna uu? Ene toglolt yun toglolt bolih yum bol. Uzeh une ni hed yum bol.

0  |  0
Purevjargal(202.126.89.184) 2023 оны 05 сарын 29

mash goy

1  |  1
Top