“Беларусын мисс-2018” уралдааны ялагч, 22 настай Мария Василевич тус улсын парламентын гишүүнээр сонгогджээ.
Мисс бүсгүй 28.94 хувийн саналаар Беларусын парламентын доод танхимд сонгогдсон байна. “Беларусын мисс-2018”-д түүнийг ялах үеэр тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийн биеэр зочлон, уралдааныг үзэж байжээ.
Минскт төрсөн Мария Беларус улсын Эдийн засгийн их сургуулийг төгссөн аж. Мария Ерөнхийлөгчтэйгөө хамт хэд хэдэн арга хэмжээнд оролцож, шинэ жилийн уламжлалт баярын үеэр ч хатан хааны вальс бүжиглэж байсан билээ.
Беларусын мисс бүсгүй өнгөрсөн тавдугаар сараас төрийн өмчит телевизийн “Өглөөний мэнд, Беларусь” хөтөлбөрийг хөтөлж байгаа гэнэ.
Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг Беларусын Бүгд Найрамдах Залуучуудын Холбоо түүнд парламентын сонгуульд нэр дэвших санал тавьсан гэж бүсгүй ярьжээ. Гэхдээ Мария парламентын сонгуульд хамгийн бага хувиар ялсан гишүүн тул сонгуульд будилаан орсон байж магадгүй гэж тус улсын хэвлэлүүд шуугиж байгаа юм.
Мисс бүсгүй улс төрийн туршлагагүйгээс гадна сонгуулийн сурталчилгааны ажил хийгээгүй гэж одоо ч шүүмжлэл хүлээсээр байгаа аж.
Сэтгэгдэл ( 5 )
Настай хүнтэй унтах үнэхээр сайхан байдгийг охид хүүхнүүд мэдэх үү
Өнгөн ханагарч залуу сайхан хүүхэн онилж дээ
Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37
Shar semjleh gedeg bhaa, 2 dahi Kabaeva bolj bga uym bna
Xuurxun busgui bna!