Беларусийн төв талбайд ХУЯГТ ТЭЭВЭРЛЭГЧ орууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Беларусийн нийслэл Минск хотод өчигдөр (2020.11.01) болсон эсэргүүцлийн жагсаалыг дарах зорилгоор тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зарлигаар хуягт тээвэрлэгч, цэргийн зориулалттай автмашин нэвтрүүлжээ.

Беларусийн төв телевизийн мэдээлж буйгаар дээрх цэргийн техник хэрэгслүүд Минск хотын төв талбайг тойрон байрлах аж.

Үүнийг Европын холбоо болон сөрөг хүчний гишүүд ихээхэн шүүмжилж байна.

Өнгөрөгч наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн, сөрөг хүчний улс төрийн хүчнүүд, иргэд, олон нийт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон юм.

Эрх баригч нам, одоо засгийн эрхэнд буй Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуулийн үр дүнг хүчин төгөлдөр гэж зарлаад байгаа.

Сөрөг хүчний тэргүүн амь нас нь эрсдэлд орсон гэж үзэн, баруун европын улс руу дүрвэсэн нөхцөл байдалтай байгаа юм.

Беларусийн ард түмэн ардчилсан, парламентат ёстой улсад амьдрахыг хүсэмжлэн ийнхүү жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байгаа ажээ.

 


Эх сурвалж: RT

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 02

Хог польшийн урвагч үлдэцүүд л байна белорусаас хөөж зайлуул новшийн лях польш хаягдлууд.

0  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 02

Хог польшийн урвагч үлдэцүүд л байна белорусаас хөөж зайлуул новшийн лях польш хаягдлууд.

0  |  0
Mongol(212.95.7.235) 2020 оны 11 сарын 02

Гадныхны хатгаас явж байгаа даа. Урвагчдыг хорих хэрэгтэй

0  |  0
Z(202.9.46.61) 2020 оны 11 сарын 02

Temtsel mohohgui

0  |  0
Top