Беларусь улс Ирландад төвтэй олон улсын агаарын тээврийн “Ryanair” компанийн онгоцонд бөмбөг байж болзошгүй хэмээн Минск хотод ослын буулт хийлгэснээр Европын иргэний агаарын тээврийн онгоцыг “хулгайлж”, төрийн терроризм үйлдсэн хэрэгт буруутгагдаад байна.
Онгоц газардсан даруйд Беларусийн хууль хүчнийхэн тус улсын Ерөнхийлөгч Александр Лекашенког хурцаар шүүмжилдэг блогчин Роман Протасевичийг баривчилжээ. “Ryanair” компанийн мэдэгдсэнээр, Афин хотоос Вильнюс хотын чиглэлд энэ сарын 23-нд нисэж явсан онгоцны багт Беларусийн нислэгийн удирдлагын төвийн диспетчер тус онгоцны аюулгүй байдалд аюул учирсан хэмээн, чиглэлээ өөрчилж, хамгийн ойрын буюу Минскийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийхийг зааварласан байна.
Грек улсаас Литв улс руу нисэж байсан Европын онгоцыг Польш улсад улс төрийн шалтгаанаар орогнож буй блогчин баривчлахын тулд хүчээр буулгаж, Европын агаарын тээврийн замд заналхийлэл учруулсан нь Европын Холбоо, АНУ-ын зүгээс ихээхэн эгдүүцлийг хүргээд байна.
Литв улс Роман Протасевичийг даруй суллахыг шаардсан бол Германы Гадаад хэргийн сайд “Ryanair” онгоцыг Минск хотод ослын буулт хийлгэсэн, сэтгүүлчийг баривчилсан шалтгаанаа тайлбарлахыг шаарджээ. Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен олон улсын агаарын тээврийн дүрмийг зөрчсөн аливаа үйлдлийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв.
Протасевич Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Светлана Тихановскаягийн Грект хийсэн айлчлалыг сурвалжилж байжээ. Тихановская Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад хандан энэ хэргийг шалгахыг уриалсан байна.
26 настай сэтгүүлч Польш улсад төвтэй олон улсын мэдээллийн “Nexta” сувагт ажилладаг байжээ. Тус суваг өнгөрсөн онд Беларусь даяар болсон Лукашенкогийн эсрэг жагсаал цуглааныг сурвалжлах гол эх сурвалж байв. Беларусийн эрх баригчид Протасевичийг терроризм, эмх замбараагүй байдалд өдөөр турхирсан хэрэгт буруутгадаг. Одоогоор түүний хаана байгаа нь тодорхойгүй байна гэж Guardian мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ene greec italy franc uud chn ugtaa neg undesten mon uu? Yag tsagaan aristnuud bish Arab gemeer tsaraitai?
Ug ni mash sonirholtoi sedev yumsan yaasan uudgui yum be orchuulga gehed ch haashaa yumb yu ch bish bolgood hayah yumaa
naad muu hulgaichaa shuud buud tolgoig ni zasgiin ordni hashaan deer zoo,ger buliig ni afganistanruu tsul
nutagtaa yerunhiilugch ni tushaal uguud 1 ongots buulgasan l bnshd,yamar ukrain shig pujindaad sunuusun bish