Беларусь маягийн сонгууль

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилтай зэрэгцэн эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилж байгаа. Эрх баригчдын хийж буй алхам бүр жагсагч, цагдан сэргийлэхийн хооронд мөргөлдөөн гарахад хүргэж, тайван жагсаал хурц хэлбэрт шилжихэд хүргэж байна. Сонгуульд өрсөлдөхөөр 55 нэр дэвшигч тодорч байсан бол өдгөө гарааны зураас дээр таван нэр дэвшигч үлдсэн. Өнөөгийн төрийн тэргүүн Александр Лукашенкогийн өрсөлдөгчдийн тоо буурах тусам гудамжинд эсэргүүцлээ илэрхийлэгчдийн тоо өссөөр. Гол өрсөлдөгчид тооцогдож байсан “Белгазпромбанк” банкны Удирдах зөвлөлийн тэргүүн асан Виктор Бабариког саатуулсны дараа жагсаал хүрээгээ тэлжээ. Зарим социологийн судалгааны дүнгээр тэрбээр Ерөнхийлөгчийн сунгаанд тэргүүлж байсан аж. Гэхдээ социологийн судалгааны дүн маш их хэлбэлзэж буйг ажиглагчид онцолжээ. Зарим судалгаанаас үзвэл, Лукашенко гурваас 28 хувийн дэмжлэгтэй байгаа бол төрийн байгууллагуудын явуулсан судалгаа түүний рейтинг 90 хувь, 100 хувийг бараг давах шахаж байгаа гэх. Энд социологийн судалгааны дайн болж байна гэж шинжээчид онцолж байна. Хамгийн сүүлд тус улсад 2010 оны Ерөнхийлөгчийн сонгууль тайван бус болж байжээ. Санал хураалтын өдрийн дүнгээр 800 хүн баривчлагдсанаас долоо нь нэр дэвшигчид байв. Харин энэ удаад нэг мянга орчим хүн баривчлагдаад байна.

Беларусь маягаар жагсах нь

Энэ жилийн жагсаал Беларусийн түүхэн дэх хамгийн өргөн хэмжээнийх биш. 1990-ээд оны хоёрдугаар хагаст Беларусийн сөрөг хүчний эсэргүүцэл илүү өргөн хүрээтэй, илүү ширүүн болж байжээ. ЗХУ нуран унах үеийн жагсаал ч мөн өргөн хүрээг хамарч, эдийн засгийн томоохон асуудал үүсгэж байсан түүхтэй. Энэ удаагийн тэмцэл анх удаа газар зүйн хувьд өргөн хүрээнд болж буйгаараа онцлог. Эсэргүүцлийн жагсаал нийслэл Минск хотод төдийгүй тус улсын бүх мужийг хамраад байна. Тус улсын түүхэнд анх удаа эсэргүүцлийн жагсаал улсын хилээс хальж, беларусууд амьдардаг 30 улсын 50 хотод нэгэн зэрэг өрнөжээ. Энэ бол шинэ үзэгдэл бөгөөд улс төрийн кампанит ажлын үр дүнд нөлөөлнө гэж улс төр судлаач Дмитрий Болкунец үзэж байна. Хилийн чанадад болж буй жагсаал Европын улстөрчдийн хувьд Беларусьт үүссэн улс төрийн нөхцөл байдлыг үнэлэх, А.Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ авах эсэхийг шийдэх луужин болно гэж тэрбээр онцлов. Беларусийн жагсаалын бас нэг онцлог шинж нь ард түмний дургүйцлийн хэлбэр. Эсэргүүцлийн хөдөлгөөн цэвэр беларусь, сонирхолтой шинж чанарыг агуулж байна гэж ажиглагчид үзэж байна. Жагсагчид тодорхой нэг газар цуглахгүйгээр хот даяар тархан жагсжээ. Тэд шөнөжин усны урсгал шиг хотын гудамжаар “урсаж” байв. Бас нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь энэ сарын 7-нд Беларусийн Ерөнхий прокурорын газар наймдугаар сарын 3-нд төлөвлөгдсөн жагсаалд оролцохгүй байхыг иргэдэд анхааруулжээ. Хачирхалтай нь сэтгүүлчид ч тэр, үйлдвэрчний эвлэлүүд ч тэр, улстөрчид өөрсдөө энэ арга хэмжээний талаар мэдээлээгүй аж. Хэний ч мэдээгүй арга хэмжээг сурталчлах сонирхол хэн нэгэнд гарчээ.

Манлайлагчийн эрэлд

Жагсаалын өөр нэг онцлог нь улс төрийн ямар нэг технологи, барууны нөлөө ажиглагдахгүй байгаа бөгөөд жинхэнэ ард түмний эсэргүүцэл болж байна гэж судлаачид дүгнэжээ. Беларусийн жагсаалд 2018 оны хавар Арменд гарч байсан ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн болон 2013-2014 оны өвлийн Киевийн “майдан”-ы эхэн үетэй төстэй шинж тэмдэг ажиглагдаж байна. Киевийн эсэргүүцлийн хөдөлгөөн нийгэм, эдийн засгийн асуудлаас үүдсэн ч хожим нь үндсэрхэг үзэлтнүүд үргэлжлүүлсэн билээ. Одоогоор Беларусийн эсэргүүцлийн хөдөлгөөн тодорхой нэг хүний эсрэг чиглэж буй. Тэр нь Лукашенко. Хэрэв иргэний нийгэм, хууль хүчнийхний хоорондох ширүүн мөргөлдөөн үргэлжилбэл эрт орой хэзээ нэгэн цаг беларусь үндсэрхэг үзэлтнүүд гарч ирж, хөдөлгөөнийг Оросын эсрэг чиглүүлж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Гэхдээ энэ алхам Лукашенкогийн аюулгүй байдлыг хангана. Учир нь тэрбээр өөрийн сурталчилгааг баруун, зүүний сөргөлдөөнийг дөвийлгөн хийж байгаа байгаа. Лукашенко бүх бурууг Орост үүрүүлэхийн зэрэгцээ Оросын дэмжлэгийг авахыг чармайж байгаа юм. Одоогоор эсэргүүцлийн хөдөлгөөний манлайлагчийн талаар яригдахгүй байгаа ч Арабын хаврыг санагдуулж байна гэж улс төр судлаачид ярьж байна. Беларусийн тохиолдолд сөрөг хүчин, ямар нэгэн удирдагч зайлшгүй шаардлагатай. Лукашенко солих хүн хэрэгтэй гэж улс төр судлаач Кирилл Аверьянов-Минский онцолжээ. Одоогоор эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчийн үүргийг нэр дэвшигч асан Сергей Цепкало өөртөө авахыг эрмэлзэж байна. Тэрбээр жагсагчдад эсэргүүцлийн хөдөлгөөний талаар хэд хэдэн зөвлөмж өгчээ. Ингэснээр Лукашенкогийн хүчтэй гурван өрсөлдөгчдийн нэгт тооцогдож байсан бөгөөд баривчлагдалгүй эрх чөлөөтэй үлдсэн цорын ганц нэр дэвшигч асан Цепкало эрсдэл гаргаж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Жагсаал зохион байгуулалттай болж эхэлмэгц эрх баригчид бүх манлайлагчдыг торны цаана суулган, жагсаалыг дахин дарахыг оролдоно. Өдгөө Лукашенкод нөхцөл байдалд нөлөөлөх нэг л хэрэгсэл үлдээд байгаа нь хүч. Тиймээс хүчний байгууллага аль талд орохоос бүх зүйл хамаарна. Хэдийгээр энд ямар нэг таамаг дэвшүүлэх боломжгүй ч Беларусийн томоохон суваг болох “NEXTA” хүчнийхэн удирдлагадаа халагдах өргөдлөө барьж эхэлсэн тухай мэдээлсэн байна.

Беларусь жагсаалын хувь заяа

Беларусийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг ямар ирээдүй хүлээж буйг урьдчилан таамаглахад бэрх гэж ажиглагчид онцолжээ. Улс төр судлаач Дмитрий Болкунецын үзэж буйгаар, жагсаал ирэх намар дахин идэвхжиж болзошгүй. Учир нь энэ үед тус улсыг эдийн засгийн хямрал нөмөрнө. Иргэдийн аливаа нөхцөл байдалд хандах хандлагыг хөргөгчин дэх хүнс, халаасан дахь мөнгө шийдэх  нь элбэг. Түүний хэлснээр, жагсаал цуглааны оргил үе наймдугаар сарын 9-10-нд ирэх аж. “Тэр үед Александр Лукашенко өөрийгөө 97 хувийн дэмжлэг авсан ялагч гэж зарлана” гэж Болкунец онцлоод энэ тоо Беларусийн эрх баригчдын дунд яригдаж байгаа бөгөөд бодит байдалд огт нийцээгүй тоо гэжээ. Яагаад 97 хувь гэж? Учир нь Лукашенко беларусууд дуугүй өнгөрч, энэ дүнтэй эвлэрнэ гэдэгт итгэлтэй байна. Хэсэг бүлэг хүн гарч ирж, пижгэнэж байгаад эвлэрнэ. “Саша гурван хувь” гэсэн лозунг Лукашенко гаргах бөгөөд гурван хувь гэдэг нь сөрөг хүчинд хамаатай гэдгийг харуулах болно. Сонгуульд Лукашенко хүчтэй өрсөлдөгчтэй учрахгүй. Тиймээс өнөөгийн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд эрх баригчдыг солих ирээдүй ч харагдахгүй байна гэж шинжээчид онцолжээ. Учир нь жагсагчдад шаардлагатай гаднын бодлогын болон санхүүгийн дэмжлэг үгүй. Оросын дэмжлэгийг хүлээх хэрэггүй. Кремль Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудалд оролцохгүй гэж мэдэгдсэн. Тус улсад болж буй жагсаал Минскийн дотоодын хэрэг. Хэдийгээр шинжээчид сонгуулийн сурталчилгааны үр дүнд Беларусийн удирдлагын эсрэг хориг арга хэмжээ авна гэдэгт эргэлзэхгүй байгаа ч Лукашенко барууны хувьд тааламжтай хүн. Баруунд түүнийг цуст дарангуйлагч бус харин Беларусийн тусгаар байдлын баталгаа гэж хүлээн авдаг. Тиймээс баруунд бусад нэр дэвшигчдэд улс төрийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэж хичээх шаардлагагүй. Жагсаалд хөрөнгө хаях ч мөн хэрэггүй. Гаднаас улс төрийн болон санхүүгийн дэмжлэг байхгүй ийм нөхцөлд Беларусь дахь жагсаалын хувь заяа тодорхой гэж шинжээчид дүгнэжээ.

Эх сурвалж: gazeta.ru

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 09 сарын 03

Mongoliin erunhiilugchiin songyylia basal dahin bydilaantai bolno.Ter ni oilgomjtoi.Erunhiiduu Mongold songyyli vrgelj budilaantai yavagdaj irsen togtoltsoo boljee.Tiim ychiras Mongolchyyd bid 1 ydaa shydarga songyyliig hvsej bna.Songyyliin horoonii ydirdalgyydiig erunhiilugch songyyliasaa umnu uuruu tomilon devshvvlsen ni neg notolgioo.Urid ni soliohgvi yasan uym.M.Enhbold erunhiiduu Mongoliig ydirdaj baigaa ni notlogdoj notlogdson.MONGOLD MANAN MAP hetseej arilahgvi uym.Mongoliin turiig erunhiilugchiin map ba MANANgiin mapyyd 2 sestim ydirdaj daldyyr evsej Juatadiin haraat bolson.

0  |  0
зочин(150.129.143.214) 2020 оны 07 сарын 19

Орос, Беларусь хоёр журам дэглэмтэй хөгжиж буй улсууд. Гадаад өрөнд баригдаагүй, батлан хамгаалах хүч чадлаа бэхжүүлсэн, хотууд нь барууны маягаар ялангуяа Беларусь улс цэвэр цэмцгэр соёлтой болсон, өмнөх нийгмийн үйлдвэрүүд нь хэвийн ажиллаж, бүх шатанд хариуцлага тооцдог тогтолцоотой. Монгол шиг ардчилал гэж хоосон хашгираад журам дэглэм, хяналтгүй болж өрөнд орж ард олон нь ядуурлын түвшинд бүү ороосой. Амьдралын түвшин, цалин Монголтой харьцуулах юм бол өндөр шүү дээ.

2  |  0
m(202.55.191.130) 2020 оны 07 сарын 19

baruuniihan belirussiad maidan hiiheer shiidej ee dee.dahin neg ukirain bolgoh gej bna..ukirain yaj dampuursaniig belorussiud harsan daa.. odoo tegej amarhan maiden bolohgui bhaa.belorussia uls baigaliin baylagui herenee aj vildberee sain hogjuulij ded bvtetsee hogjuulij ajilguidel bhgui l bgaa daa.evropinn ornuudiin tvbshind hvrehgui ch dabgui l amidardag daa..

3  |  0
Top