ОХУ-ын зүгээс Монгол Улсыг ШХАБ-д “жинхлэхэд” дэмжинэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 07

Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын байнгын гишүүн болгоход ОХУ-ын зүгээс дэмжиж байгааг “Спутник” мэдээллийн агентлагт мэдээлжээ.

“Монгол Улс бол ШХАБ-д ажиглагчийн статустай болсон анхны улс. Энэ утгаараа олон чиглэлээр хамтран ажилладаг. Бидний зүгээс Монгол Улсыг ШХАБ-ын байнгын гишүүн болоход баяртай байх болно. ШХАБ-ын байнгын гишүүн болох нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизов ярьжээ.

Анх 1996 онд хилийн аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор БНХАУ, Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикистан улсууд Шанхай хотноо байгуулж байсан юм. Улмаар 2001 онд албан ёсоор байгуулагдаж байсан юм.

Монгол Улс 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш Иран, Беларус, Афганистан улс ажиглагчийн статустай болсон билээ. Одоогоор дээрх дөрвөн улс л ажиглагчийн статустай юм. Харин 2017 онд газар нутгийн маргаантай байдаг Энэтхэг, Пакистан зэрэг улс бүрэн эрхт гишүүнээр элссэн билээ.

Монгол Улс ШХАБ-ын байнгын гишүүн болох талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоогийн яриаг ЭНЭ холбоосоор үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.165) 2019 оны 12 сарын 11

Таджикстан,Киркизистан улсууд Хятадад газар нутгаа алдаж өрөнд өгөөд удаа ч үгүй байгаа.

0  |  0
Зочин(202.55.188.82) 2019 оны 12 сарын 07

Мѳрѳѳрѳѳ мѳѳмѳѳ...

0  |  0
zochin(103.57.95.24) 2019 оны 12 сарын 07

demii bzd ene zamaaraa l yabtsgaasan ni der

0  |  0
Mm(64.119.19.94) 2019 оны 12 сарын 07

Huts

0  |  0
Top