АНУ-ын эрдэмтнийг Ираны эрдэмтнээр солилцжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

Ираны эрх баригчид тагнуулын хэргээр тус улсад ял авсан Хятад гаралтай АНУ-ын эрдэмтэн Шиюэ Вангийг суллаж, оронд нь АНУ-д баривчлагдсан Ираны эрдэмтэн Массуд Солейманигаар солилцсон байна.

Шиюэ Вангийг Иранд эрдмийн ажил хийх үеэр нь онц нууц мэдээлэл авахыг завдсан хэрэгт буруутган 2016 онд Иран улсад баривчилж байсан бөгөөд түүнд 10 жилийн хорих ял оноосноос гурван жилийг нь Ираны шоронд эдэлжээ.

Үүдэл эс судлаач Массуд Солейманийг Иран руу биоматериал гаргахыг завдсан хэрэгт буруутган 2018 онд АНУ-д баривчилсан юм.

Энэхүү солилцоо нь олон жилийн турш хурцадмал харилцаатай явж ирсэн тус хоёр улсын хамтын ажиллагаанд гарч буй ховор тохиолдол юм. 1979 оны Исламын хувьсгалаас хойш тус хоёр улс дипломат харилцаагаа таслаад байгаа бөгөөд эрдэмтдийг солилцоход нь Швейцарын Засгийн газар зуучилжээ. Швейцар улс АНУ, Ираны эрх ашгийн тус хоёр улсын нийслэлд төлөөлдөг юм.

Ванг Швейцарын засгийн газрын онгоцоор Тегеран хотоос Цюрих хотын зүг нисэж, Германы Рамштайн цэргийн баазад эрүүл мэндийн үзлэгт орсны дараа гэртээ харих юм.

Солеймани мөн л онгоцоор Цюрихээс Тегераны зүг нисжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.226.67.57) 2020 оны 01 сарын 04

Albaar jaahan evgui unthjguus avsan zuragiig n niitleed bna Muu hun muuhai hun zerleg balmad gej haruulah geed baina Ene zurag USA gees gargaj niitelsen zurag

0  |  0
Top