Бернар Арно хэдхэн минут Дэлхийн хамгийн баян хүн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

“Dior”, “Louis Vuitton”-ий эзэн Бернар Арно анх удаагаа дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тэргүүлж үзлээ.

Арногийн хөрөнгө нэг өдрийн дотор 1.8 тэрбум ам.доллароор нэмэгдэж, хэдхэн минут ч гэсэн “Amazon”-ы эзэн Жефф Безосыг “хаан ширээнээс” нь буулган, дэлхийн хамгийн баян хүн болж чаджээ.

“Forbes Real-Time”-ийн чансааг харахад Бернар Арно өчигдөр 19.00 цагт 109,6 тэрбум ам.долларын хөрөнгөөр Жефф Безосыг ($109,5 тэрбум) даван гарсан байна. Гэвч хэдхэн минутын дараа Безос дахин чансааны тэргүүн байраа эргүүлэн авчээ.

Арно бол “LVMH” компанийн эзэн. Энэ компанид Louis Vuitton, Dior, Givenchy, Hennessy зэрэг брэндүүд багтдаг. Түүний хөрөнгө Америкийн гоёл чимэглэлийн “Tiffany & Co” компанийг худалдан авсны дараа ийнхүү огцом өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top