“Аарцны гарал үүслийн бичиг шаардсан цагдаагийн алба хаагч ёс зүйн дүрэм зөрчсөн”

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярын өдрүүдтэй холбоотой замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар өнөөдөр /2019.12.26/ мэдээлэл хийх үеэр аарц тээвэрлэж явсан жолоочоос гарал үүслийн бичиг шаардаж буй замын цагдаагийн бичлэг цахим орчинд тарсантай холбоотой тайлбар хийв.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал "Тээврийн цагдаагийн албанаас зөрчлийг арилгах үүднээс Цахим замын цагдаа фейсбүүк хаягаар иргэдээс ирүүлсэн зөрчил, мэдээллийг хүлээн авдаг.

Сүүлийн үед сошиалд гарсан цагдаагийн албан хаагчийн иргэнээс аарцны гарал үүслийн бичиг шаардаж, иргэнтэй зүй бус харьцаж байгаа бичлэг ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Тээврийн цагдаагийн албанаас бус байгууллагуудтай хамтран нийслэл рүү орж байгаа, төв зам болон шороон замуудад тогтмол хянал тавьдаг. Үүний нэг жишээ нь, Өлзийтийн пост буюу Улаанбаатар хот руу нэвтрэх гэж буй бүх автомашиныг шалгах, ялангуяа гарал үүслийн бичиггүй мах, махан болон бусад зүйлийг шалгаж, мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлдэг. Цагдаагийн алба хаагч мал, махан бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тохиолдлуудад шалгалт явуулж, Мэргэжлийн хяналтын чиг үүрэг бүхий ажилтанд шилжүүлдэг. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27.7-д зааснаар их, бага хэмжээгээр ямар нэгэн малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж буй бол зхйлшгүй гарал үүслийн бичиг авч байх ёстой гэсэн заалт бий. Үүний дагуу алба хаагч зогсоосон ч Мэргэжлийн хяналтын байгууллага руу шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.

Шалгалт хийсэн алба хаагчийн тухайд шалгах нь зөв. Гэхдээ цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.1-д зааснаар өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгаж, иргэдтэй соёлтой хүнлэг, хүлээцтэй хандах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх гэснийг зөрчсөн гэж үзэн албаны шалгалт явагдаж байгаа" гэлээ.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүний эрх(211.36.140.49) 2019 оны 12 сарын 29

Ёстой хөлдүү цагдаа аарц идэж уулгүй хаагуур тэнэгтэж явсан малын гарал вэ

2  |  0
Иргэн(175.223.3.184) 2019 оны 12 сарын 29

Хуцна биз. Уут, 1кг аарцанд шинжилгээ хийлгээд бичиг аваад бас гарал үүслийн бичиг аваад явах уу. Хөдөөнийхөн тэр чигээрээ аймаг орж уут аарцны шинжилгээ өгөх үү. Малнууд хүнд суртал торгож шулах аргаа л олж ядна

2  |  0
Баагий(66.181.161.43) 2019 оны 12 сарын 29

Хятад бүтээгдэхүүн хор ачиж яваа машинуудыг зогсоож шалгаад хураа аарц аминд хоргүй цагдаа нараа

1  |  0
batzul(202.126.88.216) 2019 оны 12 сарын 26

beriig n zarla

0  |  0
Зочин(202.9.46.47) 2019 оны 12 сарын 26

Цагдаагиинхан наад журмаа эргэж хар хүүхэн орлого олж баыгаа бол татвар төлөх естой цагдаа зөв шаардлөга тавьсан баыдаг. Цагдаагиин удирдлага иим л зөв бурууг ялгах чадваргүй болсон энэ тарган хүү их инээдтэй баылаа тур тур

2  |  0
аааа(66.181.176.24) 2019 оны 12 сарын 29

ингэж харгис харилцаж болохгүй ээээ!!!! Цагдаа гэхээр ингэх ёстой юм уу?

2  |  0
иргэн(202.179.26.179) 2019 оны 12 сарын 29

зөв л шаардлага тавьж бна шдээ

1  |  3
Зочин (203.91.115.51) 2019 оны 12 сарын 26

Тэр идшээ авч орох гэхээр гарал үүсэл нэхдэг гээд байгаа нөхөр одоо болио нэхэх юмаа нэхжил таарна чамайг хулгай юм авч яваа гүйг чинь хэн мэдхийн мал минь

0  |  0
иргэн(59.153.115.194) 2019 оны 12 сарын 26

Энэ дүрэм журмаа шинэ алба хаагчдаа зааж зааварчлаагүй дарга нарын буруу шүүдээ

1  |  0
Зочин (66.181.177.147) 2019 оны 12 сарын 26

Зарим хүүхнүүд ч эрчүүдээсээ дор ухамсартай шүү. Машин хүний хэрэглээ гэдгийг мэдэхгүй өөрсдийгөө машин барьсан мундаг амьтан гэж онгирох хэрэгсэл болгочихсон ядмагхан юмнууд .

1  |  0
Зочин(66.181.167.55) 2019 оны 12 сарын 26

Тэгээд хөдөө ах дүү нараасаа идэшний жаахан мах авахад бас гарал үүслийн бичиг авахуу. Амьдралд байхгүй юм зохиочихоод тэрнийгээ шаардаж ард түмнээ шантаажлахаа тун гайхалтай хийх юмаа.

0  |  0
Зочин(103.57.93.84) 2019 оны 12 сарын 27

Цагдаагийн зөв л байнаш дээ

4  |  2
Зочин(66.181.169.108) 2019 оны 12 сарын 29

Шалгах нь зөв ш тээ. Хаанаас юу хольсон аарц авч явааг хэн мэдэх юм. Арай л туйлширч хандах юм аа. Тэрэнд хүн хордоод аюул болбол бас л шалгасангүй гээд шуурцгаана даа.

5  |  2
ай(203.91.112.130) 2019 оны 12 сарын 27

аль үнээнээс саасан гэхэв их сүү гардагаар алаг тарлан гэхүү амьдрал мэдэхгүй дүрэм гаргадаг ХАА Цагдаа гуйя ИХ хуралаас гарсан хууль дүрэм чинь амьдралаас тасарсан татвар төлөгчийг дарамтласан их хууль ярьсан тэнэг

1  |  1
зочин(202.126.89.102) 2019 оны 12 сарын 29

монголчууд бид нар чинь цагаан идээ ямар ч хоргүй ямарч муу хөнөөл үр дагаваргүй гэдэг биздээ. Шалгаж бгаа нэрийн дор энэ зарим цагдаагийн оронцогууд ийм дээрэлхүү бүдүүлэг загнаж өөрсдийн боловсрол хүмүүжилгүйгээ харуулаад бдгийм аа. Өвөл гэрийнхээ идэшний ганц нэг махыг оруулахад хүртэл бараг гаалийн бичиг шаардах шахам м болохийн. ӨӨрсдийн амиа хорлох гэж хүн өвчтэй мах авчрах уу. тэгээд ч өвөл малын өвчин дарагддаг . Зарим нэг мөн ч хөндлөн тэнэг цагдаа таардаг шүү

2  |  2
соокоо(64.119.23.247) 2019 оны 12 сарын 29

УУчлаарай гээд нээх боловсон загнаж байгаад хүний амьдралаар, талхных нь хэдэн төгрөгөөр торгуулчих юмаа тэ. Уучлаарай гэдэг үг хэдэхээ мэдэж байгаа юм бол грал үүслийн бичгээ аваад явж байх нь яасан юм.

6  |  3
соокоо(64.119.23.247) 2019 оны 12 сарын 27

хөөрхий дөө ажлаа хийж байгаад л асуудалд орчих юм аа.\n нөгөөдөх нь уучлаарай гэж байгаад...\n яасан эвгүй юм бэ...\n

3  |  3
Зочин(202.21.108.227) 2019 оны 12 сарын 29

цагдаагийн зөв шүү дээ гарал үүсэл нь тодорхой биш эрүүл мэндийн бичиг байхгүй байна хураах хэрэгтэй

8  |  5
Иргэн(103.9.90.53) 2019 оны 12 сарын 26

Болж дээ.

0  |  1
Top