СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Онцгой байдлын алба хаагчид мөс цөмөрч осолдсон иргэдийг эсэн мэнд гаргаж авчээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эгийн голын мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг оройн 21:00 цагт хүлээн авчээ. Дээрх дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дах Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид очиж, Хатгал тосгоноос Алаг-Эрдэнэ сумын чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашиныг татан гаргаж, зорчигчдын амь насыг хамгаалсан байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалга зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top