АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гадны банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүүг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Гэвч хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж байгаа гэхэд болно. Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, тэрбээр хуулийн хүрээнд ялгүй үлдэх нөхцөл бүрдээд байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллага "Жаст"-ын Ш.Батхүүгийн эд хөрөнгийг тогтоож, заримыг нь битүүмжилсэн байдаг.
Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болохгүй, түүнийг ялаас чөлөөлөхгүй гэдгийг онцоллоо. Тэрбээр "Ш.Батхүүгийн хөрөнгийг тогтоосон. Тэр хөрөнгийг хууль, хяналтын байгууллагын өмнөх дарга нь авсан нь тогтоогдсон. Одоо хэрэг АТГ-т шалгагдаж байна. Ш.Батхүү ялаас мултрахгүй. Одоо хуульд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацаа нэрээр хүнийг ялаас чөлөөлөхгүй болно" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл ( 6 )
МӨН Ч ЗАВХАРЧ БАЙГАА ЮМ ШҮҮ. ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЛЭЭ ГЭСЭН ЧИНЬ НӨГӨӨ ХУРЦ ЭНХТӨР НЬ ХУСЧИХСАН БАЙЖ БАЙДАГ
Zov! Hoon heleltseh hugatsaag sungaj og!
Zov! Hoon heleltseh hugatsaag sungaj og!
Zov! Hoon heleltseh hugatsaag sungaj og!
Ман уламжлалаараа хандив босгуулсан хүнээ ялаас мултлаад дараа хѳѳн хэлэлцэх хугацааны хуулийн ѳѳрчлѳлтѳѳ хүчингүй болгоно. Ман Налайхын зам, Дарханы зам, Эрдэнэтийн шахаа, Капитал банкнаас ирэх сонгуулийн хандиваа бараг босгоцон байхаа. Нямка операциудаа зохион байгуулж дууссан. Одоо ул мѳрѳѳ баллах үлдсэн. Факт үлдээвдээ.
Манай улс ч завхарч байна доо яандаа