Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдөр 631 дуудлага, мэдээлэл иржээ. Үүний 514 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг ирэн амиа алджээ.
Тодруулбал, өчигдөр /2019.12.29/ 08.30 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сумын II баг “Байнгын хөндий” гэх газар /Сумын төвөөс урагш 36 км-т/ асфальтан замд Тоyota prius маркийн авто машин явган зорчигч 47 настай, эрэгтэй Х мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )