В.Путин Сирид айлчиллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирид айлчилж, Ерөнхийлөгч Башар Асадтай уулзлаа.

Төрийн тэргүүд Сирийн байдлыг ярилцаж, хэлэлцээр хийсэн байна.

Владимир Путин мөн Дамаск хотын түүх, соёлын дурсгалт газруудаар зочилжээ.

Дамаск хотын Исламын сүмд XVII зууны Коран судар, Үнэн алдартны шашны хийдэд ховор зураг бэлэглэсэн байна.

В.Путин Сириэс Туркт очсон. Өнөөдөр Ерөнхийлөгч Эрдоантай уулзана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top