Трамп дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэг өдөр жиргэсэн жиргээний тоогоор хувийн дээд амжилт тогтоожээ.

Factbase сайтын мэдээлснээр, лхагва гарагт орон нутгийн цагаар 18.35 цаг гэхэд тэрбээр нийт 142 жиргээ оруулсан байна. Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр Трамп 88 секунд тутам жиргэж байсан аж. Үүнээс өмнө 2019 оны арванхоёрдугаар сард Трамп нэг өдөр 123 удаа жиргэж хувийн дээд амжилт тогтоож байсан байна.

Түүнчлэн, Доналд Трамп үр хөндүүлэхийн эсрэг жагсаалд оролцох АНУ-ын анхны төрийн тэргүүн болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришэм өөрийн твиттерээр жиргэжээ.

Баасан гарагт Вашингтон хотноо олон зуун мянган хүн оролцсон “Амьдралын төлөөх хөдөлгөөн” уламжлал ёсоор болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top