АНУ-ын “Tesla” компанийг үндэслэгч, бизнесмен Илон Маскийн хөрөнгө нэг долоо хоногийн дотор 2.1 тэрбум ам.доллароор өсжээ. Блүмберг агентлагийн мэдээллээр, энэ сарын 20-ны байдлаар Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 30.9 тэрбум ам.доллар байсан бол 23-нд 33.3 тэрбум ам.доллар болж өсөөд 24-нд 33 тэрбум ам.доллар болж буурчээ. Энэ нь “Tesla” компанийн хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээрх арилжаатай холбоотой юм. Энэ он гарснаар Маск 5.4 тэрбум ам.доллароор хөрөнгөө нэмэгдүүлсэн бол сүүлийн 12 сарын хугацаанд нийт 10 тэрбум ам.доллароор хөрөнгөө арвижуулжээ. Тус компанийн хувьцааны үнэ өндөр буйтай холбоотой гэж Блүмберг агентлаг онцолжээ.
Илон Маск “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 28-д бичигддэг бол Блүмбергийн жагсаалтад 27-р байрт ордог.
Цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларыг даваад байсан бол энэ долоо хоногийн сүүлийн арилжаагаар 92 тэрбум ам.доллар болж буурчээ.
Илон Маскийн үндсэн хөрөнгө оруулалт цахилгаан эрчим хүч, сансрын арилжааны үйлчилгээний салбарт ногддог. Тэрбээр мөн “SpaceX” компанийг эзэмшдэг бөгөөд тус компани нь өөрийн гэсэн пуужин тээвэрлэгч, сансрын хөлөг үйлдвэрлэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )