“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28


УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Оюутолгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах" тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Тогтоолын төслийг хэрэгжүүлэх комиссыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд нэн түрүүнд Оюутолгой төслийн удирдлагын зардлыг бууруулах ажлыг хийхээр болсон. Энэ хүрээнд олон улсын аудитын байгууллагын шалгалтыг оруулж, дүгнэлт гаргуулахаар болсон бөгөөд "Оюутолгой" компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа гурван гишүүний шалгуурыг өндөрсгөх асуудлыг хөндөөд буй.

Дээрх асуудалтай холбогдох шийдвэрийг маргааш /2020.01.29/ болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар  хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхлэх бөгөөд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлага, “Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар зэрэг 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 

Хэлэлцэх асуудлын дараалал
 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлан боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

2.    

Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 3 дахь илтгэлийн тухай

Ц.НЯМДОРЖ

3.    

Үндэсний хөтөлбөр батлах тухай (Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх)

Ё.БААТАРБИЛЭГ

4.    

Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай

Ч.УЛААН

5.    

“Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай

Ч.УЛААН

6.    

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах тухай (Амгалан)

Ц.ДАВААСҮРЭН

7.    

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

Танилцуулах асуудал

 

8.

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

9.

“Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

10.

Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар

Д.ЦОГТБААТАР

11.

Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар

Д.СУМЪЯАБАЗАР

12.

“Эрдэнэс-силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагааны талаар

Д.СУМЪЯАБАЗАР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top