Ухань хотын захирагч Жоу Сяьн Ваны мэдээлснээр Цагаан сар болон коронавирусийн улмаас таван сая хүн хотыг орхин гарсан, хотод одоо 9 сая хүн үлдээд байгаа гэнэ.
“Baidu Migration”-д гарсан Ухань хотын шилжилт хөдөлгөөний баримтаас харахад хорио тогтоохоос нэг хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 22-нд маш олон хүн хотоос гарч явсан байна. Өөрөөр хэлбэл, гарч явсан таван сая хүний 71,46% нь тэр өдөр хотыг орхижээ. Тэдний ихэнх нь Ухань хотын ойролцоох тосгон, суурингаас Уханьд ирж ажилладаг ажилчид байсан бөгөөд өвчний голомтоос хол яваагүй Хубэй мужид байгаа аж.
Ухань хотод хөл хорио тогтоосон өдөр буюу нэгдүгээр сарын 23-нд хөрш зэргэлдээ Хэнань мужи руу 2,77%, Хунань мужид 1,74%, мөн Аньхой муж (1,12%), Чунцин хот (1,00%), Цзянси мужид (1,37%) нь очсон байна. Тэр өдөр мөн
Бээжин, Гуанжоуд очсон Уханий иргэдийн хувь 0,36%, Шанхай 0,31%, Шэньчжэнь 0,37%, Чэнду 0,21% байжээ.
Гэхдээ Ухань хотоос хол муж, гадаад орнуудад очсон хүмүүс ч олон байна. Өвөр Монголд анх гарсан халдварын тохиолдол Ухань хотоос ирсэн хүнээс илэрсэн. Энэ сарын 19-нд Уханиас гарч, 21-нд Өвөр Монголд машинаар очсон гэр бүл коронавирусын халдвартай нь тогтоогдсон. Мөн багагүй тооны уханьчууд Хонконг, Макао, Тайванийг зорьсон нь тогтоогджээ.
Ухань хотын иргэдийн Цагаан сараар зорьсон гадаад орнууд гэвэл Бангкок (Таиланд), Сингапур, Токио (Япон), Сөул (БНСУ), Осака (Япон), Пхукет (Таиланд), Сабах (Малайз), Хошимин (Вьетнам), АНУ-ын Сан-Франциско, Дубай байлаа. Тайландад гарсан найман тохиолдлын нэг нь Уханиас ирсэн тайланд хүн, бусад долоо нь Ухань хотын иргэд байгаа юм.
Ляонин мужийн коронавирусийн халдвартай иргэн 13-ны өдөр Шэньян хотруу нисэх замдаа Ухань хотын нисэх буудал дээр ердөө хоёр цаг болохдоо халдвар авсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монголд Хятадууд ороод ирчихсэн үү?