ОХУ-ын Буриадын БНУ-ын Засгийн газраас Монгол, Хятадад байгаа иргэддээ зориулан, 24 цагийн үйл ажиллагаатай Call-центр нээн ажиллуулж эхэллээ.
Эх орондоо харихыг хүссэн буриад иргэд +7-800-301-19-34 утсаар залгаж, тусламж авч болох юм байна.
Буриадын тэргүүн Алексей Цыденов “Коронавирусийн халдварын улмаас Буриадын хилийн боомтуудад хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байгаа билээ. Монгол, Хятадаас нутагтаа харих хүсэлтэй ч хүндрэл учирч байгаа Буриадын иргэд энэ утсаар холбогдож тусламж авах боломжтой. Би Засгийн газарт үүрэг өгсөн” гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )