“ОХУ-ын Татарстаны Набережные Челны хотод коронавирусийн сэжиг бүхий гурван иргэнийг тусгаарлан шалгаж байна” гэж Татарстаны “KazanFirst” цахим хуудас мэдээллээ.
Тус сайтын мэдээнд дурдсанаар тэдний хоёр нь Монголоос эх орондоо харьж ирсэн бөгөөд өндөр халуурсан гэнэ. Харин нэг нь Хятадад саяхан аялсан жуулчин байжээ.
Татарстаны Эрүүл мэндийн яамнаас “Коронавирусийн сэжиг бүхий иргэдээс шинжилгээ авсан. Хариу маргааш гарна” гэж мэдэгдлээ.
“KazanFirst”-д “Нутгийн иргэд Хятадын “Haier” үйлдвэрээр дамжуулан, коронавирус орж ирнэ гэж эмээж байна. Олон нийтийн сүлжээгээр “Тус үйлдвэрийн ажилчид халдвар авахаас айн, эмнэлгийн акт авч, ажилдаа очихгүй байгаа” гэсэн мэдээлэл гарсан. Гэвч “Haier”-ийн ОХУ дахь захирал Людмила Романова энэ мэдээллийг няцаасан гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )